Бээжин /1-р хэсэг/

1:22 PM Edit This 3 Comments »

Сүр дуулиант Бээжин 2008!!! Бээжинд ирэхээсээ 7 хоногийн өмнө л энэ Шувууны үүр гээчид орж үзвэл гоё оо гээл ТВ-ийнхээ урд мөрөөдөөд сууж байсан чинь My dream came true. 4 сар хамт ажилласан Англи найзын /Vicki гэдийн/ маань ах найз бүсгүйтэйгээ /Andrew and ........../ Бээжинд амьдардаг юм. Vicki маань бас энэ үеэр ахындаа байсан юм л даа. Тэгээл би Бангкокоос Бээжингээр дайраад, миний найз Vicki нь намайг Бээжингээр аялуулсийн. Гэхдээ бас их хөгтэй. Онгоцны буудлаас Andrew-ийнх руу явах гэж хөглөж өгсөн. Онгоцны буудлаас карт аваад /гар утасны цэнэг дуусцан, цэнэглэгчээ тээшнээсээ алдчихсан/ Andrew-тай яриад Чали чюнгшин гэдэг газрын нэр хэллээ. Тэгээл таксин дээр очоод хэлтэл миний Хятад хэлийг ойлгодийн биш. Инээгээл толгой сэгсрээд байсан. Ашгүй нэг авралын од гарч ирлээ – Англи хэлтэй сайн дурын ажилтан. Над мэтийн учираа олохгүй хүмүүст тусалж байгаан байна л даа. Тэгээд дахиж утсаар яриад би гэдэг хүнийг таксинд суулгаж өглөө. Гэтэл бас нэг танихгүй газар /Kerry Center/аваачаад намайг орхичихвоо. Vicki намайг хүлээж байна гэсэн юмсан байдаггүй ээ. Уул нь надад mail-ээр гэрийн хаягаа Хятадаар бичээд явуулсан гэсэн юмсан. За тэгээд нөгөө үл таних барилга дотроо ороод internet хайлаа. Ашгүү нэг олоод mail-ээ шалгаад ирсэн хаягийг нь хэвлэж аваад /майр үнэтэй. 5 минут суугаад нэг нүүр юм хэвлэсэн чинь 50 юань/ гараад taxi бариад 2 минут яваад Andrew-ийнд ирлээ. Ингэж нэг уртаар амьсгаа авах сөхөөтэй боллоо доо. Vicki намайг тэр барилгын өөр хаалган дээр хүлээж байсан юм байна лээ. Тэгээд намайг ирснийг мэдээд шууд ороод ирсэн.

Үргэлжлэл бий…

3 comments:

Батсүхийн Баасанжаргал said...

Амьдрал бол аялал гэж үг байдаг даа. Аялалын зурагаа оруулаараарай илүү сонирхолтой, ойлгомжтой байх.

Anonymous said...

yamar negen adal yavdal garahgui bol daraa ni baga dursana sh dee. tiim yum bolood geed hogtei saihan yum yarih chini goy sh dee. sain yavaad saihan yum uzchihsen Thank God!!!

Anonymous said...

Hi? bayaraa n bn. Ma nz yamar zorigtoi yum be. Ter tom hotoor gantsaaraa...Bi l lav zurhlehgu yum bn. Aimar goy dursamjtai ongorooson bn shde. Uneheer unshij bhdaa chamaig tosoolood l hamt yavsan yum shig l sanagdlaa. Thank you. Burhan urgelj chamtai hamt baidag gedgiig bi hardag. Uramtai uragshilaarai!