Миний блог

2:47 PM Edit This 5 Comments »
Өмнө нь хүмүүсийн блог үзэж сууснаас биш өөрөө блогтой болъё гэж бодож байгаагүйн байна шүү. Энэ блогоо өөртөө бас найз нартаа зориулъя гэж бодож байна. Анх удаагийнх болохоор туршлагагүйтэж магадгүй л дээ. Гэхдээ би ер нь бүх зүйлийг өөрөө сурах дуртай болохоор болно доо гэж. Би Бурханд итгэдэг л дээ. Тэр намайг балчиг шавраас гаргаад хөлийг минь хадан суурин дээр тавьсан нэгэн шүү. Би өнгөрсөн амьдралаа хараад одоогийн амьдралаа харахдаа энэ зүйрлэлийг хэлэх их дуртай. Харин ирээдүйгээ би Бурхангүйгээр төсөөлж чадахгүй л дээ. Би бас олон найз нартай болж тэдэндээ хэрэгтэй хүн байхыг хүсдэг. Энэ блогоороо дамжуулаад бас олон найзтай болно гэж найдаж байгаа. Би энийг бичиж байхдаа хөгжим сонсоол ажлынхаа өрөөнд сууж байна. Тийм болохоор их юм бичиж чадахгүй нь дээ. Ингээд түр завсарлая даа.