Бангкокт

12:37 PM Edit This 2 Comments »

Эх орныхоо хилийн дээсийг анх даваад очих улс минь Тайланд байх юм гэж бодож байсангүй шүү. /Бээжингийн онгоцны буудалд цаг гаран саатсаныг эс тооцвол шүү дээ/ Шөнө дунд болж байхад Бангкокт буулаа. Өө тийн манайхаас нэг цагийн зөрүүтэй юм байна лээ. 2 цаг шахам явж байж зочид буудалдаа ирлээ. Буудлын 28 давхарт 2 ортой өрөөнд ганцаархнаа орлоо. Ёоо би бүр энэ маягаараа идсэн уусан болгоноо бичихнээ. Уучлаарай найз нараа. Одоо жоохон товчхон бичье. Маргааш өглөө нь босоод хамт ирсэн хэдэн эгч нартай дэлгүүр явлаа. Тэд намайг бодвол өмнө нь ирж байсан туршлагатай хүмүүс юмаа. Тэд нарыг дагаж яваад том mall-д ороод гүн шоконд оров. Хэхэ тоглосийнмаа. Гэхдээ л big байсийншүү. Ганцаараа баахан хэрэн тэнүүчиллээ. Сүүлдээ бүр хэдэн давхарт яваагаа ч мартчихсан. Буцаад эгч нартай уулзахаар болзсон газраа олдоггүй ээ. Төөрч орхив. Ашгүй нэг бид нарыг хүргэж ирсан ЭСЯ-ны ах намайг оллоо шүү. Эгч нарт цагаа барьсангүй гээд зэмлүүлээд авав. Тэгээл дараагийн дэлгүүр.... Энэ өдөр ч их ядарсан даа.

Дараагийн өдөр: Энэ өдрийн төлөө л уг нь Бангкокт ирсийм шдээ. “Хүүхдийн бэлгийн мөлжлөгийн эсрэг дэлхийн III чуулганы Зүүн Ази Номхон далайн орнуудын бэлтгэл уулзалт”-аа гэж. Заа тэгээд энэ хурлаар 2 өдөр амьсгаллаа шүү дээ. Найзуудаа сурах хийх юм их байнаа гэж. Энэ чуулган дээр төрөл төрлийн л хүмүүстэй уулзлаа. Гэхдээ над шиг мэдлэг нимгэнтэй хүн ховор байна лээ шүү.

Хурал тараал эгч нар өрөө өрөөндөө ороол би ч жоохон ганцаардсаан. Хэдийгээр шинэ шинэ юм үзээд гоё байсан ч гэрийнхнээ найз нараа санаад ёстой онцгүй байсаан. Зураг аваад өгчих хүн ч байхгүй. Тэгээл камераа selftimer дээр нь тавиал өөрөө гүйж зогсож pose аваал. Хэхэ.

Хуралд дуусаад явах өдрөө л хамт байсан эгч нарын маань нэг Christian байсныг мэдлээ. Бидний ахан дүүс энд тэндгүй л явах юм даа. Тааралдаал бас сайхан юмаа.

Бангкокт заан уная гэж бодож байсан ч чадсангүй. Дараа очихдоо заавал унанаа.

2 comments:

Anonymous said...

Hi! Hi! bibi mini ee! hehe bichseniig ni unshij bhad yag l hamt aylaj bsan yum shig l setgegdel turj bn shu! Harin tiim shu surah yum maaaaaaash ih! Hamtdaa hugjinu shu!Bugdere amjilt zaluu nasnii erch hucheer uragshaa! Neeren ingehed amnii bilges ashdiin bileg gdeg bugdeere nzuudara hamtdaa neg shan udur journey hiih ch yum bil u? te? Maybe LONDON bj boloh shde te? yur ni neg iim zorilgo shineer uurtuu tavila hu! Mz nz ch gsen tavival hleerei hu! hehe yaay goy tusuulchihluu bn! Za za nz mini amjilt blogiin baingiin zochlogch Botgoo ni bla gej!

Батсүхийн Баасанжаргал said...

bicheed baigaarai Sonirholtoi baina