Олимп 2008 /Бээжин 2-р хэсэг/

4:12 PM Edit This 8 Comments »
За ингээд хөгтэй адал явдлын эцэст хүсэн хүлээж байсан газраа ирж найзтайгаа уулзлаа. Эхний өдөр ч яахав хэчнээн ядарч байсан ч гэсэн хотоор баахан зугааллаа. Temple of Heaven Park-аар зугаалж Vicki-ийн 2 найзтай уулзаж танилцаваа. Орой нь Бээжингийн ажилчдын цэнгэлдэх хүрээлэн орж бокс үзлээ. Хэдийгээр тэр орой Монголын тамирчин тоглоогүй ч үнэхээр сайхан байлаа. Энэ шөнө лав хэзээ ч унтаж байгаагүйгээрээ нам унтсан байх. Одоо бодсон чинь л ядарчихлаа. Уг нь зурагнуудаа оруулаад байя гэж бодсон чинь миний computer жоохон мангартаад болдоггүй ээ. Дараа нь бүх зургаа оруулнаа. Дараагийн өдөр: Бороо орж байсныг эс тооцвол дажгүй шүү. Бороо орсон нь ч сайн юм болсон. Тэгээгүй бол майр халуун өдөр хөлсөө урсгах байсан биз. Өглөө босоод "Шувууны үүр"-д орох билетээ очиж аваад. Энд бас 2 хүнтэй цуг явснаа дурдахгүй өнгөрч ёстой болохгүй нь. Vicki-ийн маань аав ээж 2. Их алиа хөгжилтэй бас их сайхан зантай шүү. Тэгээд Vicki бид 2 цааш явсаар Шувууны үүр-д ирлээ. Тун дажгүй шүү. Үгүй ээ ер нь гайхалтай гэж хэлэх юм байна. Бид атлетик үзлээ. Урд талаасаа 4-р эгнээнд сууж байсан болохоор нь ер нь л их дажгүй. Өдөржингөө л сэтгэл хөдөлсөн хүн явлаа. Олимпийн хотхон нь манай Улаанбаатар шиг юмөө. Ямар ч машин байхгүй. Настай хүмүүсийг зөөж байсан ганц хоёр minivan л харагдсан. Бараг цаг очерлож байж олимпийн дэлгүүрт нь орлоо. Тэр дотор олимпгүй юм гэж алгөө. Гэрийнхэндээ бас найздаа ганц хоёр юм авав. Орой нь Vicki-ийнхээ гэрийнхэнтэй хоолонд ороод эртний Хятадын гудамжаар зугааллаа. Дэлгүүрүүд нь их таалагдсан. Гар урлалын, цаасан, шаазан гээд жинхэнэ Хятадыг санагдуулам юм байна. Бээжин миний төсөөлж байснаас хамаагүй дээр хот байлаа.

8 comments:

Anonymous said...

Wow dreams come true geed l duu sanaand orchihloo hehe! Tiim shu olon olon muruudluu gehdee gantshan uuriinhiiguu ch bish busdiin muruudliig ( tiim mundag negen bolooroi gej helj bga sanaa shu ) biylulerei oke za amjilt minii hugshuun hehe ;-)

Anonymous said...

ok. I found an information here that i want to look for.

Anonymous said...

when will you go online?

Anonymous said...

yeah! its much better,

Anonymous said...

im here because of few cents for you. just dropping by.

Anonymous said...

ok. I found an information here that i want to look for.

Anonymous said...

what happened to the other one?

Anonymous said...

when will you go online?